Үйлчилгээний нөхцөл
Сүүлд шинэчилсэн: 2026/05/01
1. Ерөнхий нөхцөл
Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь datasim.world вэбсайтаар дамжуулан үзүүлж буй олон улсын eSIM дата бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой харилцааг зохицуулна.
"Datasim" (цаашид "Бид" гэх) нь хэрэглэгчдэд олон улсын eSIM дата үйлчилгээ үзүүлдэг платформ болно.
"Хэрэглэгч" гэж datasim.world вэбсайтаар дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авч буй хувь хүн болон хуулийн этгээдийг ойлгоно.
Хэрэглэгч нь вэбсайт ашиглах, худалдан авалт хийх, үйлчилгээ идэвхжүүлэх үйлдэл хийснээр энэхүү нөхцөлийг бүрэн хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
2. Төхөөрөмжийн шаардлага
eSIM үйлчилгээг ашиглахын тулд хэрэглэгч дараах шаардлагыг хангасан байна:
- ✓eSIM дэмждэг төхөөрөмжтэй байх
- ✓Төхөөрөмж нь сүлжээний түгжээгүй (unlocked) байх
- ✓Төхөөрөмжийн нийцтэй байдлыг худалдан авалтын өмнө өөрөө шалгасан байх
⚠️ Төхөөрөмжийн нийцтэй байдлыг шалгаагүйгээс үүдэлтэй асуудалд Datasim хариуцлага хүлээхгүй.
3. Бүтээгдэхүүн, үйлчилгээ
Datasim нь eSIM дата үйлчилгээг зөвхөн тухайн сүлжээ хүрсэн улс, бүс нутагт үзүүлнэ.
Үйлчилгээний хурд, чанар, хамрах хүрээ нь тухайн улсын оператор, сүлжээний нөхцөл, төхөөрөмжийн боломж зэргээс шалтгаалан өөрчлөгдөж болно.
- •Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ болон хамрах бүсийн өөрчлөлтийг албан ёсны сувгаар мэдээлнэ
- •Төхөөрөмжөөс шалтгаалсан доголдол, тасалдалд хариуцлага хүлээхгүй
- •Системийн шинэчлэл, засвар үйлчилгээний үед үйлчилгээг түр хугацаанд хязгаарлаж болно
4. Төлбөр тооцоо
- ✓Хэрэглэгч нь төлбөрийг datasim.world дээр санал болгосон төлбөрийн хэрэгслээр бүрэн төлнө
- ✓Төлбөр амжилттай баталгаажсаны дараа eSIM үйлчилгээ идэвхжинэ
- ✓Төлбөр амжилтгүй болсон тохиолдолд үйлчилгээ олгогдохгүй
5. Буцаалт ба нөхөн төлбөр
✔️ 100% буцаалт хийх нөхцөл
- •eSIM суулгалт зөвхөн системийн алдаанаас шалтгаалан амжилтгүй болсон
- •Худалдан авснаас хойш 3 хоногийн дотор хүсэлт гаргасан
- •Шаардлагатай нотлох баримтыг бүрэн ирүүлсэн
✔️ Хэсэгчлэн буцаалт хийх нөхцөл
- •eSIM идэвхжсэн боловч системийн алдаанаас шалтгаалан хэвийн ажиллаагүй
- •Screenshot, бичлэг болон бусад нотлох баримт ирүүлсэн
❌ Буцаалт хийхгүй нөхцөл
- •eSIM аль хэдийн ашиглагдсан
- •Хэрэглэгч төхөөрөмжийн нийцтэй байдлаа шалгаагүй
- •Төхөөрөмж операторын түгжээтэй (carrier locked) байсан
- •Хэрэглэгчийн буруу тохиргооноос асуудал үүссэн
💰 Буцаан олголтыг хүсэлт баталгаажсанаас хойш ажлын 5–7 хоногийн дотор шийдвэрлэнэ.
6. Unlimited дата багцын нөхцөл
- ✓Unlimited дата багцууд нь Fair Usage Policy (FUP) буюу шударга хэрэглээний бодлогод хамрагдана. Үүний дагуу операторын тогтоосон тодорхой хэмжээний өндөр хурдны дата хэрэглэсний дараа интернетийн хурд түр буурах боломжтой.
- ✓FUP-ийн хэмжээ болон хурдны хязгаарлалт нь тухайн улсын операторын бодлого, сүлжээ болон багцын нөхцөлөөс хамааран өөр өөр байна. Хурд буурсан тохиолдолд дата үйлчилгээ тасрахгүй бөгөөд багцын хугацаа дуустал интернетээ үргэлжлүүлэн ашиглах боломжтой.
- ✓Энэхүү бодлого нь зөвхөн Datasim.world-д бус, дэлхийн ихэнх оператор болон иСИМ үйлчилгээ үзүүлэгчдийн unlimited дата багцад түгээмэл хэрэглэгддэг стандарт нөхцөл юм.
7. Гомдол, маргаан шийдвэрлэх
Хэрэглэгч санал, хүсэлт, гомдлоо дараах сувгаар илгээж болно:
Маргаан үүссэн тохиолдолд эхний ээлжинд харилцан зөвшилцөж, зөвшилцөлд хүрээгүй тохиолдолд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлнэ.
8. Бусад
Хэрэглэгч нь энэхүү Үйлчилгээний нөхцөлийг бүрэн уншиж, ойлгож, сайн дурын үндсэн дээр хүлээн зөвшөөрч байгаагаа баталгаажуулна.
Datasim нь шаардлагатай тохиолдолд энэхүү нөхцөлд өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд шинэчилсэн хувилбарыг вэбсайт дээр нийтэлснээр хүчин төгөлдөр болно.
9. Солонгосын дугаартай сим ба биет сим
Солонгосын 010 дугаартай сим, түүнчлэн биет сим нь манай ердийн eSIM багцаас ӨӨР журмаар үйлчилнэ. Худалдан авахаас өмнө доорхийг заавал уншина уу:
- 1.Идэвхжүүлэхийн тулд гадаад пасспортын тод скан/зураг БОЛОН пасспорт барьсан селфи ирүүлэх нь ЗААВАЛ шаардлагатай. Энэ нь Солонгосын харилцаа холбооны хуулийн шаардлага бөгөөд Datasim-ийн дотоод журам биш.
- 2.Пасспортын мэдээллийг төлбөр төлснөөс хойш 7 хоногийн дотор ирүүлнэ. Хугацаанд нь ирүүлээгүй тохиолдолд захиалга цуцлагдаж, төлсөн дүнгээс 50% шимтгэл суутгана.
- 3.Дугаартай сим нь хэрэглэгч Солонгост нэвтэрсний дараа л идэвхждэг. Хилээр орсныг баталгаажуулснаас хойш ойролцоогоор 2 цагийн дотор, ажлын цагаар (Солонгосын цагаар 10:00–19:00) идэвхжинэ.
- 4.Биет симийг зөвхөн Инчоны олон улсын нисэх буудлаас (Терминал 1 эсвэл 2) хэрэглэгч өөрөө авна. Монгол улс руу шуудангаар илгээхгүй.
- 5.Олгогдох 010 дугаар нь идэвхжүүлэх үед боломжтой дугааруудаас санамсаргүй сонгогдоно. Тодорхой дугаар сонгох баталгаа байхгүй.
- 6.Утасны нийцтэй байдлыг худалдан авахын өмнө шалгах нь хэрэглэгчийн үүрэг. Идэвхжсэний дараа нийцэхгүй байсан тохиолдолд буцаалт хийгдэхгүй.
- 7.Биет сим багцыг eSIM хэлбэрээр гаргах боломжтой бөгөөд нэмэлт төлбөр тооцогдоно. Уг төлбөр нь захиалга өгөх үед үнэд тусгагдана.
🔒 Пасспортын зураг болон селфи нь зөвхөн сим идэвхжүүлэх, биеийн байцаалт баталгаажуулах зорилгоор ашиглагдана. Тэдгээрийг Солонгос дахь үйлчилгээ үзүүлэгчид аюулгүй сувгаар дамжуулж, идэвхжсэнээс хойш 7 хоногийн дараа манай системээс автоматаар устгана. Та эдгээр мэдээллийг илгээхдээ уг дамжуулалтад зөвшөөрөл өгсөнд тооцогдоно.