Datasim.world
Алхам алхмаар

eSIM суулгах заавар

QR кодоор эсвэл гараар оруулах аргуудыг дэлгэрэнгүй тайлбарлав.

⚠️ Анхааруулга

  • eSIM суулгахдаа WiFi бүхий орчинд суулгах шаардлагатай. Монголд байгаа үедээ урьдчилан суулгаж болно.
  • Тухайн улсдаа очоод шинэ eSIM-ээс интернетийг тохируулах болон Data Roaming-г ON болгоно.
  • Гар утас хамгийн ихдээ 2 SIM зэрэг ажилдаг тул бусад SIM-ээ түр авах эсвэл унтраана.
  • eSIM-г зөвхөн тухайн нэг төхөөрөмжинд л суулгах боломжтой.

📷 QR кодоор суулгах

1

QR код бэлдэх

Имэйлээр ирсэн QR кодыг хэвлэж бэлдэх эсвэл өөр төхөөрөмж дээр нээж бэлдэх.

2

Тохиргоо руу орох

iPhone: Settings → Cellular / Mobile Data Android: Settings → SIM Card Management

3

eSIM нэмэх

Интернетэд холбогдсон үед Add eSIM дээр дарж QR кодоо уншуулан суулгана.

⌨️ Гараар суулгах

QR уншуулах боломжгүй бол захиалгын имэйл дээрх SM-DP+ Address болон Activation Code-ыг гараар оруулж суулгана.

🍎

iPhone, iPad суулгах заавар

1

QR код уншуулах

Settings → Cellular → Add eSIM → утасны камераар QR уншуулах. ⚠️ Зарим тохиолдолд "eSIM Cannot Be Added" гарвал утсаа унтрааж асааж дахин оролдоно уу.

2

Дата роуминг асаах

Settings → Cellular → Манай SIM-г сонгож → Data Roaming ON болгох

3

Дата SIM тохируулах

Settings → Cellular → Cellular Data → Манай SIM-ийг сонгох

4

Дата хэрэглээ шалгах

Settings → Cellular → Current Period Roaming — таны хэрэглээ харагдана.

5

Нэмэлт тохиргоо

Ажилтан зөвлөсөн бол: Settings → Cellular → Манай SIM → Network Selection → Auto горимыг унтрааж операторыг сонгох. Жишээ: Хятад — China Mobile, China Unicom | Япон — NTT Docomo | Солонгос — SKT

🤖

Samsung, Android суулгах заавар

1

QR код уншуулах

Settings → Connections → SIM card manager → Add eSIM → QR уншуулах. Эсвэл Gallery товчыг дарж хадгалсан QR кодоо уншуулна.

2

Дата роуминг асаах

Settings → Connections → Mobile network → Data roaming ON болгох

3

Дата SIM тохируулах

Settings → Connections → SIM card manager → Preferred SIM card → Манай SIM сонгох

4

Нэмэлт тохиргоо

Ажилтан зөвлөсөн бол: Settings → Connections → Mobile networks → Network operators → Авто горимыг унтрааж операторыг сонгоод Airplane mode асааж унтраана. Жишээ: Хятад — China Mobile, China Unicom | Япон — NTT Docomo | Солонгос — SKT

⚙️ APN тохируулга

Олон улс/бүс хамарсан eSIM авсан бол шинэ улсад очих үед APN автоматаар солигдох ёстой. Хэрэв солигдохгүй бол гараар тохируулна.

🍎 iPhone

Settings → Cellular → Cellular Data Network → APN

🤖 Android

Settings → Connections → Mobile Networks → Access Point Names

APN мэдээллийг оруулаад утсаа restart хийнэ.

🛠️ Түгээмэл алдаа ба шийдэл

❌ "eSIM Cannot Be Added" / "Mobile Plan Cannot Be Added"

Энэ алдаа ихэвчлэн дараах шалтгаанаас үүсдэг:

1. Аль хэдийн 2 SIM идэвхтэй байгаа

Ихэнх төхөөрөмж нэгэн зэрэг зөвхөн 2 сим (SIM/eSIM) ажиллуулна. Хэрэв 2 сим идэвхтэй бол шинэ eSIM нэмэхэд энэ алдаа гарна.

🍎 iPhone

Settings → Cellular → ашиглахгүй SIM сонгох → Turn On This Line → Off. Эсвэл хуучин eSIM-г Delete eSIM хийж, Datasim eSIM дахин суулгах.

🤖 Android

Settings → Network & Internet → SIMs → ашиглахгүй SIM унтраах. Эсвэл хуучин eSIM устгаад Datasim eSIM дахин нэмэх.

2. eSIM хадгалах зай дүүрсэн

Зарим төхөөрөмж 5-10 eSIM профайл хадгалдаг. Хуучин eSIM-үүд устгаагүй бол шинэ нэмэгдэхгүй. Хэрэглэхээ больсон eSIM-үүдээ устгаад, утсаа restart хийж, дахин суулгана.

3. Нэг eSIM-г олон удаа суулгах оролдлого

Зарим eSIM тодорхой тооны (ихэвчлэн 5 хүртэл) суулгах хязгаартай. Түүнээс хэтэрвэл алдаа гарна. Тиймээс алхам бүрийг урьдчилан хянаж, олон дахин оролдохоос зайлсхийнэ үү.

📶

iPhone: eSIM суусан ч интернэт орохгүй байна

eSIM амжилттай суусан, сүлжээний нэр гарч байгаа, Data Roaming ON болгосон атлаа интернэт ажиллахгүй бол — энэ нь iPhone-ийн Limit IP Address Tracking тохиргоотой холбоотой байх магадлал өндөр.

✅ Шийдэл (алхам алхмаар):

  1. 1Settings → Cellular / Mobile Data
  2. 2Datasim eSIM-ээ сонгох
  3. 3Cellular Data Options / Data Mode руу орох
  4. 4Limit IP Address Tracking → OFF болгох
  5. 5Airplane Mode-г ON/OFF хийх (эсвэл утсаа restart)

💡 Энэ тохиргоо нь iOS 15, 16, 17, 18 дээр VPN эсвэл iCloud Private Relay-тэй холбоотойгоор дата ажиллахгүй байх хамгийн түгээмэл шалтгаануудын нэг юм. iPhone хэрэглэгчдийн ихэнх дата асуудал Limit IP Address Tracking = OFF болгосны дараа шийдэгддэг. Мөн VPN болон Private Relay унтраалттай эсэхээ давхар шалгаарай.

❌ "Unable to Activate eSIM"

eSIM суусан боловч идэвхжихгүй байгаа үед дараахыг шалгана:

  • Wi-Fi эсвэл интернет холболт байгаа эсэх
  • VPN унтраасан эсэх
  • Утасны software хамгийн сүүлийн хувилбар эсэх
  • Утас carrier lock-гүй эсэх

❌ "Installation Failed"

Дараах алхмуудыг дарааллаар туршина:

  1. 1Утсаа restart хийх
  2. 2Wi-Fi-д холбогдох
  3. 3VPN унтраах
  4. 4Software update шалгах
  5. 5QR кодоор болохгүй бол Manual Installation ашиглах

💡 QR кодоор амжилтгүй бол Manual Setup ашиглана. Шаардлагатай мэдээлэл (SM-DP+ Address, Activation Code) таны захиалга өгсөн имэйлд ирсэн байгаа.

eSIM суулгасны дараа нэрийг өөрчлөх хэрэгтэй юу?

Тийм. "Datasim China", "Datasim Korea", "Japan eSIM" гэх мэт ойлгомжтой нэр өгвөл олон eSIM ашиглах үед андуурахгүй.

eSIM суулгасны дараа шууд асаах хэрэгтэй юу?

Үгүй. Аяллын улсдаа хүрэх хүртэл eSIM-г унтраалттай байлгаж болно. Олон улсын дата багцууд ихэвчлэн очих улсад сүлжээ олсны дараа идэвхждэг.

eSIM-г өөр утсанд шилжүүлж болох уу?

Болохгүй. Нэг төхөөрөмж дээр идэвхжсэн eSIM-г өөр төхөөрөмж рүү шилжүүлэх боломжгүй.

🇰🇷 Солонгосын дугаартай сим / биет сим

Энэ нь ердийн eSIM-ээс ӨӨР урсгалтай. QR код шууд ирэхгүй — Солонгосын хуулиар биеийн байцаалт баталгаажуулсны дараа идэвхжинэ.

  1. 1. Захиалга өгч төлбөрөө хийнэ

    Утасныхаа загвар нийцэхийг урьдчилан шалгаарай. Биет сим сонговол Инчоны буудлаас өөрөө авна.

  2. 2. Пасспортын мэдээллээ илгээнэ

    Имэйлээр ирэх линкээр орж: пасспортын тод зураг, пасспорт барьсан селфи, нэр, дугаар, Солонгос ирэх огноо, цагаа оруулна. 7 хоногийн дотор.

  3. 3. Солонгост газардана

    Дугаартай сим Солонгост нэвтэрснийг баталгаажуулсны дараа л идэвхждэг. Хилээр гарснаас хойш ойролцоогоор 2 цаг.

  4. 4. Симээ авна / идэвхжинэ

    Биет сим: Инчоны буудлын сонгосон терминалаас пасспортоо үзүүлж авна (10:00–19:00). eSIM: суулгах мэдээлэл имэйлээр ирнэ.

  5. 5. Дугаараа имэйлээр авна

    Идэвхжмэгц олгогдсон 010 дугаарыг имэйлээр илгээнэ.

Ажиллах цаг: Солонгосын цагаар 10:00–19:00 (амралтын өдөр ч ажиллана). Энэ цагаас гадуур ирсэн хүсэлт дараагийн ажлын цагт боловсруулагдана. Пасспортын мэдээлэл дутуу эсвэл бүдэг байвал идэвхжүүлэлт хойшилно.

🔒 Түгжигдсэн утас

Дээрх аргууд ажиллахгүй бол таны утас операторт түгжигдсэн (locked) байж магадгүй. Энэ тохиолдолд тухайн оператортойгоо холбогдож түгжээг тайлгуулсны дараа eSIM ашиглах боломжтой.