Буцаалтын бодлого
Сүүлд шинэчилсэн: 2026
1. Ерөнхий нөхцөл
Datasim.world нь хэрэглэгчдэд олон улсын eSIM дата бүтээгдэхүүн санал болгодог дижитал үйлчилгээ юм.
eSIM нь дижитал бүтээгдэхүүн тул идэвхжүүлсэн болон ашигласан бүтээгдэхүүнд буцаалт хийх боломж хязгаарлагддаг.
✔️ 2. 100% буцаалт хийх нөхцөл
- ✓eSIM QR код зөвхөн системийн алдаанаас болж суулгах боломжгүй болсон
- ✓Худалдан авснаас хойш 3 хоногийн дотор хүсэлт гаргасан
- ✓Шаардлага хангахуйц нотлох баримтыг бүрэн, шаардсан хэмжээнд ирүүлсэн
✔️ 3. Хэсэгчлэн буцаалт
- ✓eSIM идэвхжсэн боловч системийн алдаанаас шалтгаалан хэвийн ажиллаагүй
- ✓Screenshot, бичлэг болон шаардлагатай нотлох баримт ирүүлсэн
Буцаалтын хэмжээг тухайн нөхцөлөөс хамааран шийдвэрлэнэ.
❌ 4. Буцаалт хийхгүй нөхцөл
- ✗eSIM аль хэдийн ашиглагдсан
- ✗QR код амжилттай уншигдсан
- ✗Хэрэглэгч төхөөрөмжийн нийцтэй байдлаа шалгаагүй
- ✗Төхөөрөмж операторын түгжээтэй байсан
- ✗Хэрэглэгчийн буруу тохиргооноос асуудал үүссэн
- ✗Худалдан авсан дата багцын хугацаа дууссан
5. Буцаалт хүсэх арга
Буцаалт хүсэхдээ дараах мэдээллийг илгээнэ:
- •Захиалгын дугаар
- •Имэйл хаяг
- •Асуудлын тайлбар
- •Screenshot болон нотлох баримт
6. Буцаалтын хугацаа
1–3
ажлын хоног хүсэлт шалгах
5–7
ажлын хоног буцаалт олгох
⚠️ 8. Солонгосын дугаартай сим / биет сим — ТУСГАЙ НӨХЦӨЛ
Солонгосын 010 дугаартай сим болон биет сим нь Солонгосын харилцаа холбооны хуулийн дагуу биеийн байцаалт баталгаажуулж байж идэвхждэг. Тиймээс дараах нөхцөл ЗААВАЛ ҮЙЛЧИЛНЭ:
- ✗Гадаад пасспортын тод скан/зураг БОЛОН пасспорт барьсан селфи ирүүлээгүй бол сим ИДЭВХЖИХГҮЙ.
- ✗Сим идэвхжсэний дараа буцаалт ХИЙГДЭХГҮЙ.
- ✗Биет симийг Инчоны нисэх буудлаас өөрөө авна. Монгол руу ИЛГЭЭХГҮЙ.
- ✗Товлосон цагтаа буудлаас симээ аваагүй тохиолдолд буцаалт ХИЙГДЭХГҮЙ.
- ✗Утас тань тухайн симтэй нийцэхгүй бол (идэвхжсэний дараа) буцаалт ХИЙГДЭХГҮЙ. Худалдан авахын өмнө утасныхаа загварыг заавал шалгуулна уу.
- ✗eSIM-ээр гаргасан тохиолдолд мэдээлэл илгээгдсэний дараа буцаалт ХИЙГДЭХГҮЙ.
📌 Төлбөр төлснөөс хойш 7 ХОНОГИЙН ДОТОР пасспортын мэдээллээ ирүүлээгүй тохиолдолд захиалга автоматаар цуцлагдаж, төлсөн дүнгээс 50% шимтгэл суутган үлдсэнийг буцаана. Энэ хугацаанд бид танд 3 удаа имэйлээр сануулна.
- •Дугаартай сим: Солонгост ГАЗАРДСАНЫ ДАРАА л идэвхжинэ. Хилээр орсныг баталгаажуулаад ойролцоогоор 2 цагийн дотор.
- •Ажиллах цаг: Солонгосын цагаар 10:00–19:00. Энэ цагаас гадуур ирсэн хүсэлт дараагийн ажлын цагт боловсруулагдана.
- •Дан дата eSIM: нислэгээс 1 хоногийн өмнө идэвхжүүлэх боломжтой.
7. Эцсийн заалт
Datasim нь буцаалтын хүсэлтийг үйлчилгээний лог, идэвхжүүлэлтийн мэдээлэл болон техникийн нөхцөлд үндэслэн эцэслэн шийдвэрлэх эрхтэй.