Datasim.world

Нууцлалын бодлого

Сүүлд шинэчилсэн: 2026/05/01

1. Ерөнхий мэдээлэл

Datasim.world нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг хамгаалах, аюулгүй хадгалах, зөвхөн үйлчилгээ үзүүлэх зорилгоор ашиглах зарчмыг баримталдаг.

Энэхүү Нууцлалын бодлого нь datasim.world вэбсайтыг ашиглах үед цуглуулах мэдээлэл болон тэдгээрийг хэрхэн ашиглахтай холбоотой нөхцөлийг тайлбарлана.

2. Бид ямар мэдээлэл цуглуулдаг вэ?

Үйлчилгээ үзүүлэх зорилгоор дараах мэдээллийг цуглуулж болно:

  • Нэр
  • Имэйл хаяг
  • Төлбөрийн мэдээлэл
  • Худалдан авалтын мэдээлэл
  • Төхөөрөмж болон browser-ийн мэдээлэл
  • IP хаяг болон analytics мэдээлэл

⚠️ Datasim нь хэрэглэгчийн банкны картын мэдээллийг өөрийн сервер дээр хадгалдаггүй.

3. Мэдээллийг хэрхэн ашигладаг вэ?

  • eSIM бүтээгдэхүүн хүргэх
  • QR код илгээх
  • Худалдан авалт баталгаажуулах
  • Тусламж үйлчилгээ үзүүлэх
  • Системийн аюулгүй байдлыг хангах
  • Үйлчилгээний чанарыг сайжруулах
  • Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээлэл хүргэх

4. Гуравдагч талын үйлчилгээ

Datasim нь дараах төрлийн гуравдагч талын үйлчилгээ ашиглаж болно:

  • Төлбөрийн систем
  • Analytics үйлчилгээ
  • Email илгээх систем
  • eSIM нийлүүлэгч операторууд

Эдгээр үйлчилгээ үзүүлэгчид нь зөвхөн шаардлагатай хүрээнд мэдээлэл боловсруулах эрхтэй байна.

5. Cookies ашиглах

Datasim.world нь хэрэглэгчийн туршлагыг сайжруулах зорилгоор cookies болон ижил төрлийн технологи ашиглаж болно.

  • Login мэдээлэл хадгалах
  • Сайтын ажиллагааг сайжруулах
  • Analytics цуглуулах
  • Хэрэглэгчийн тохиргоо санах

Хэрэглэгч browser тохиргоогоор cookies-г хязгаарлах боломжтой.

6. Мэдээллийн аюулгүй байдал

Бид хэрэглэгчийн мэдээллийг хамгаалахын тулд боломжит техникийн болон зохион байгуулалтын арга хэмжээ авдаг.

Гэсэн хэдий ч интернет орчинд мэдээлэл дамжуулах нь 100% аюулгүй байх боломжгүйг хэрэглэгч ойлгоно.

7. Хэрэглэгчийн эрх

  • Өөрийн мэдээллийг харах
  • Засварлуулах
  • Устгуулах хүсэлт гаргах
  • Маркетингийн имэйлээс татгалзах

Хүсэлт илгээх: 📧 [email protected]

8. Нууцлалын бодлогын өөрчлөлт

Datasim нь шаардлагатай тохиолдолд энэхүү Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулах эрхтэй.

Шинэчилсэн хувилбар вэбсайт дээр нийтлэгдсэнээр хүчин төгөлдөр болно.