Datasim.world
Солонгосын багцууд

Симээ Инчоны буудлаас авах

Дугаартай биет симээ Солонгост газардсаны дараа нисэх буудлаас өөрөө авна. Монгол руу шуудангаар илгээх боломжгүй.

⚠️ Эхлээд терминалаа шалгаарай

Инчон буудал хоёр тусдаа барилгатай бөгөөд хооронд нь дугуй автобусаар 15–20 минут явна. Нислэгийн тасалбар дээрээ T1 эсвэл T2 гэж бичсэнийг шалгана уу.

T1

Терминал 1

Талбай
Ирэх талбай (Arrival)
Давхар
1 давхар
Байршил
7 дугаар гарцны дэргэдэх номын дэлгүүр
Ажиллах цаг
Өдөр бүр 07:00 – 21:00
Инчон Терминал 1, 1 давхар, 7-р гарцны номын дэлгүүр дэх сим авах цэгийн газрын зураг
T2

Терминал 2

Талбай
Хөдлөх талбай (Departure)
Давхар
3 давхар
Байршил
F эгнээний бүртгэлийн лангууны дэргэдэх номын дэлгүүр
Ажиллах цаг
Өдөр бүр 07:00 – 21:00

⚠️ Терминал 2-т сим авах цэг нь ХӨДЛӨХ талбайд, 3 давхарт байрладаг. Онгоцноос буугаад 1 давхарт ирсэн бол лифт/шатаар 3 давхар руу ГАРАХ хэрэгтэй.

Инчон Терминал 2, 3 давхар, F эгнээний номын дэлгүүр дэх сим авах цэгийн газрын зураг

Юу авч явах вэ

  • 🛂Гадаад пасспорт — заавал. Үүнгүйгээр сим олгогдохгүй.
  • 📧Захиалгын дугаар (имэйлд байгаа). Утсандаа нээж бэлдээрэй.
  • 📱Симээ солих утсаа.

Анхаарах зүйлс

Лангуу нь номын дэлгүүр дотор байрладаг. Тусдаа утасны салбар биш тул номын дэлгүүрийг хайгаарай — доторх сим борлуулах цэг нь энэ.

Дугаар нь тэр даруй ажиллахгүй байж болно. Солонгосын хуулиар хилээр орсныг баталгаажуулж байж идэвхжинэ — ойролцоогоор 2 цаг үргэлжилнэ. Идэвхжсэн үед бид имэйлээр мэдэгдэнэ.

Ажиллах цагаас гадуур ирвэл маргааш өглөө 07:00-оос авах боломжтой. Симээ авах хугацаа хязгаарлагдахгүй.

Асуух зүйл байвал

Захиалгын дугаараа бичээд [email protected] руу бичээрэй.