Datasim.world
Нүүр/Нийтлэл/Хятадад eSIM ажиллах уу?
🇨🇳 Хятад2026 · 6 мин уншина

Хятадад eSIM ажиллах уу? 2026 оны бүрэн гарын авлага

Хятад улс руу аялах гэж байгаа хүмүүсийн хамгийн түгээмэл асуулт бол: "Хятадад eSIM ажиллах уу?"

✅ Хариулт: Тийм, ажиллана. Гэхдээ зөв eSIM болон зөв тохиргоо ашиглах хэрэгтэй.

Хятадад eSIM ашиглахын давуу тал

Өмнө нь Хятадад очсон хүмүүс нисэх буудал дээр SIM авах, паспорт үзүүлэх, хэлний бэрхшээл, урт дараалал зэрэг асуудалтай тулгардаг байсан. Харин eSIM ашигласнаар:

  • Монголд байхдаа суулгана
  • Онгоцноос буугаад шууд интернеттэй болно
  • Биет SIM солих шаардлагагүй
  • WeChat, Alipay тохируулахад хялбар

eSIM суулгасны дараа заавал нэр өгөөрэй

Олон eSIM ашиглах үед аль нь аль болохыг амархан андуурдаг. Тиймээс eSIM суулгасны дараа ойлгомжтой нэр өгөхийг зөвлөж байна. Жишээ нь:

China eSIMDatasim ChinaChina 30 DayBeijing Trip

Хятадад Google, Facebook ажиллах уу?

Хятадын интернэт хязгаарлалтаас болж дараах үйлчилгээнүүд шууд ажиллахгүй байдаг:

GoogleGmailYouTubeFacebookInstagramWhatsAppX (Twitter)

💡 Гэхдээ олон улсын роуминг сүлжээ ашигладаг eSIM-үүд дээр эдгээр үйлчилгээ ихэнх тохиолдолд ажилладаг. Иймээс зөв eSIM сонгох нь маш чухал.

Бидний бодит туршлага

Datasim-ийн хэрэглэгчид Бээжин, Шанхай, Гуанжоу, Шэньжэнь, Хөх хот, Манжуур, Эрээн зэрэг хотуудад тогтмол ашиглаж байна. Сүүлийн саруудад хэрэглэгчдээс ирсэн мэдээллээр дараах үйлчилгээнүүд тогтмол хэвийн ажиллаж байна:

Google MapsGmailFacebookInstagramChatGPT

Хятадад eSIM ажиллахгүй бол яах вэ?

Асуудал №1: eSIM идэвхжсэн ч дата орохгүй

Хэрэв eSIM суусан, сүлжээний нэр гарч байгаа боловч интернэт ажиллахгүй байвал дараах алхмуудыг туршаарай.

📱 iPhone

  1. 1Settings → Cellular руу орно
  2. 2Cellular Data хэсэгт өөрийн Datasim eSIM-ээ сонгоно
  3. 3Data Roaming ON эсэхийг шалгана
  4. 4Settings → Cellular → Cellular Data Options → Limit IP Address Tracking OFF болгоно
  5. 5Airplane Mode ON/OFF хийнэ
  6. 6Утсаа restart хийнэ

⚠️ Анхаар: Манай support багт ирдэг хамгийн түгээмэл тохиолдлын нэг нь iPhone дээрх Limit IP Address Tracking тохиргоо бөгөөд үүнийг унтраасны дараа дата шууд ажиллах нь олонтаа.

🤖 Android

  1. 1Mobile Data ON эсэхийг шалгана
  2. 2Data Roaming ON болгоно
  3. 3Cellular Data хэсэгт Datasim eSIM-ээ сонгоно
  4. 4Network Selection-ийг Automatic болгоно
  5. 5Утсаа restart хийнэ

Асуудал №2: QR код уншигдахгүй

  • Төхөөрөмж eSIM дэмждэг эсэх
  • Интернэт холболттой үед QR код уншуулж байгаа эсэх
  • iPhone XS болон түүнээс дээш загвар эсэх
  • Samsung Galaxy S20 болон түүнээс дээш eSIM дэмждэг загвар эсэх

Хэрэв QR код уншигдахгүй хэвээр байвал Manual Installation ашиглах боломжтой.

Хятад руу явахад хэдэн GB дата хэрэгтэй вэ?

Хөнгөн хэрэглээ

WeChat, Maps, Translate

3–5GB

7 хоног

Дундаж хэрэглээ

Social media, Video call, Navigation

10–20GB

7–10 хоног

Хүнд хэрэглээ

YouTube, TikTok, Remote work

Unlimited

Хятад руу явахаас өмнө заавал хийх 5 зүйл

  1. 1eSIM-ээ Монголд байхдаа суулгах
  2. 2eSIM-д ойлгомжтой нэр өгөх
  3. 3QR кодоо хадгалах
  4. 4WeChat татах
  5. 5Alipay бүртгүүлэх
🇨🇳

Хятадын eSIM-ээ яг одоо аваарай

Бээжин, Шанхай, Гуанжоу эсвэл Хятадын бусад хот руу аялж байна уу? Datasim-ээс өөрийн аялах хоногт тохирсон Хятадын eSIM-ийг захиалаад, Монголд байхдаа суулгаад нисээрэй.

👉 Хятадын eSIM үзэх

Түгээмэл асуултууд

iPhone дээр ажиллах уу?

Тийм. iPhone XS болон түүнээс хойших eSIM дэмждэг ихэнх загвар дээр ажиллана.

Samsung дээр ажиллах уу?

Тийм. eSIM дэмждэг Samsung төхөөрөмжүүд дээр ажиллана.

Дугаар дагалдах уу?

Ихэнх аяллын eSIM нь зөвхөн дата үйлчилгээтэй бөгөөд Хятадын утасны дугаар дагалдахгүй.

Хятадад очоод суулгаж болох уу?

Болно. Гэхдээ Монголд байхдаа суулгаж, ажиллагааг нь шалгаад явахыг зөвлөж байна.