Datasim.world
📝 This travel guide is written in Mongolian. Machine translation (e.g. your browser's translate) works well for the full text.
Нүүр/Нийтлэл/Alipay залилан
🇨🇳 Хятад2026 · 6 мин уншина

“Alipay цэнэглэнэ” гэсэн залилангаас хэрхэн сэргийлэх вэ? (Бүрэн заавар)

Хятад руу аялж байгаа монголчуудын хамгийн түгээмэл асуулт бол “Alipay-аа яаж цэнэглэх вэ?”, “Юань шилжүүлдэг хүн байна уу?” гэсэн асуулт. Яг үүнийг далимдуулсан залилан Facebook, WeChat, Telegram дээр эрс нэмэгдэж байна.

⚠️ Хэдхэн юань хэмнэх гэж оролдоод бүх мөнгөө алдах эрсдэл өндөр. Энэ нийтлэлд Alipay-г аюулгүй ашиглах, залилангаас сэргийлэх, Монголын банкны UnionPay картаар шууд төлбөр хийх аргыг тайлбарлав.

“Alipay цэнэглэж өгье” гэсэн заруудаас яагаад болгоомжлох вэ?

Ийм үйлчилгээ дараах эрсдэлтэй:

  • Мөнгө шилжүүлсний дараа холбоо тасрах
  • Хуурамч гүйлгээний баримт илгээх
  • Зарласнаас өндөр ханшаар тооцох
  • Нэвтрэх нэр, нууц үг, баталгаажуулах код гуйх
  • Alipay аккаунтыг эрсдэлд оруулж хаагдуулах

Залиланг таних 5 шинж

  1. 1Зөвхөн урьдчилж шилжүүлэхийг шаарддаг
  2. 2Банкны ханшнаас хэт хямд ханш санал болгодог
  3. 3“Яаралтай, өнөөдөр л энэ ханш” гэж яардуулдаг
  4. 4Alipay-ийн нэвтрэх код, SMS код асуудаг
  5. 5Шинэ, зураггүй, найзгүй хуудаснаас бичдэг

Alipay ашиглах хамгийн зөв арга: UnionPay карт холбох

Монголын банкны UnionPay карт байгаа бол Alipay-д картаа холбоод өөрөө шууд төлбөрөө хийх нь хамгийн найдвартай арга. Хэрэв танд одоогоор карт байхгүй бол Монголын ихэнх банк виртуал unionpay картаа интернэт банкаар үүсгэж ашиглах боломжийг санал болгодог тул үүнийг ашиглах нь маш хялбар.

Давуу тал:

  • Гуравдагч этгээдээр мөнгө дамжуулахгүй
  • Урьдчилж Alipay цэнэглэх шаардлагагүй
  • QR код уншуулаад шууд төлнө
  • Alipay-ийн нэмэлт шимтгэлгүй
  • Илүү аюулгүй

Өөрөөр хэлбэл Alipay дансандаа мөнгө байлгах шаардлагагүй. Төлбөр хийх бүрт холбоотой UnionPay картаас шууд суутгагдана.

Хэрхэн холбох вэ (товч алхам)

  1. 1Alipay апп → Me буюу профайл → Bank Cards
  2. 2Add Card сонгоно
  3. 3UnionPay картын дугаараа оруулна
  4. 4Банкинд бүртгэлтэй утасны дугаараа оруулна
  5. 5SMS кодоор баталгаажуулна

Өндөр дүнтэй төлбөрт SMS код ирдэг

Зарим банк өндөр дүнтэй гүйлгээнд OTP буюу SMS баталгаажуулах код илгээдэг. Ийм үед:

  1. 1Монгол дугаарынхаа Data Roaming-ийг түр асаана
  2. 2SMS кодоо хүлээж авна
  3. 3Баталгаажуулсны дараа Data Roaming-оо дахин унтраана

SMS хүлээн авахад дата хэрэглээ маш бага тул төлбөр нь ихэвчлэн маш бага гардаг.

⚠️ Анхаар: SMS кодоо хэн нэгэнд дамжуулж болохгүй. Банк, Alipay хэзээ ч танаас код асуухгүй.

Хятадад интернетгүй бол Alipay ашиглахад хүндрэлтэй

Alipay, газрын зураг, орчуулагч, WeChat зэрэг апп тогтвортой интернет шаарддаг. Мөн Хятадын локал SIM/WiFi дээр дараах үйлчилгээ хязгаарлагддаг:

GoogleGmailChatGPTFacebookInstagramWhatsApp

Тиймээс аяллаасаа өмнө интернетээ бэлдэх нь хамгийн зөв шийдэл. Хятадад eSIM ажиллах уу? гэсэн дэлгэрэнгүй нийтлэлийг энд уншина уу.

Datasim eSIM-ийн давуу тал

Datasim.world-оос Хятадад зориулсан eSIM авбал:

  • Хятадад буугаад шууд интернет ашиглана
  • QR код уншаад хэдхэн минутад идэвхжинэ
  • Манай eSIM-тэй бол VPN шаардлагагүй
  • Google, Gmail, ChatGPT, WhatsApp ажиллана
  • Alipay, WeChat Pay, DiDi, Amap асуудалгүй ажиллана

Интернетээ урьдчилж бэлдсэнээр QR төлбөр, газрын зураг, такси дуудах бүх зүйл хялбар болно. Суулгах заавартай энд танилцана уу.

🇨🇳

Хятадын eSIM-ээ яг одоо аваарай

Монголд байхдаа суулгаад, Хятадад буумагц Alipay, газрын зураг, такси бүгд ажиллана. VPN тохируулах шаардлагагүй.

👉 Хятадын eSIM багцуудыг үзэх

Дүгнэлт

  1. 1“Alipay цэнэглэж өгье” гэсэн танихгүй хүмүүсээс болгоомжил
  2. 2UnionPay картаа Alipay-д холбоод өөрөө төлбөрөө хий
  3. 3SMS код ирэх үед Data Roaming-оо түр асаа
  4. 4Datasim eSIM-ээр интернетээ урьдчилан бэлд

Ингэснээр нэмэлт шимтгэлгүй, аюулгүй, найдвартай аялна.

Түгээмэл асуултууд

Alipay-д заавал мөнгө цэнэглэх шаардлагатай юу?

Үгүй. Монголын банкны UnionPay картаа Alipay-д холбоод шууд төлбөр хийх боломжтой.

UnionPay картаар Alipay-д төлбөр хийхэд шимтгэл байдаг уу?

Ихэнх тохиолдолд Alipay нэмэлт шимтгэл авдаггүй. Валют хөрвүүлэлтийн ханш тухайн банкны гүйлгээ хийж байгаа өдрийн ханшнаас хамаарна.

SMS код авахын тулд дата ашиглах шаардлагатай юу?

SMS өөрөө дата хэрэглэдэггүй. Гэхдээ зарим оператор гадаадад сүлжээнд бүртгүүлэхийн тулд Data Roaming үйлчилгээ идэвхтэй байхыг шаарддаг. Иймээс шаардлагатай үед түр асаагаад кодоо авч болно.

Хятадад очоод eSIM авч болох уу?

Болно. Гэхдээ Монголд байхдаа суулгаад очвол илүү хялбар бөгөөд онгоцноос буугаад шууд интернеттэй болно.

Alipay цэнэглэж өгье гэсэн хүнд мөнгө шилжүүлчихсэн бол яах вэ?

Гүйлгээний баримт, чат бичлэгээ хадгалж, банкандаа мэдэгдээд цагдаагийн байгууллагад гомдол гаргана. Мөн тухайн хуудсыг Facebook дээр report хийнэ.

🇨🇳 Хятад руу явах гэж байна уу?

Datasim eSIM-ээ Монголд байхдаа суулгаад, Хятадад буумагц интернеттэй болоорой.